Элсэлт

ОНЛАЙН ГЭРЭЭ, ТӨЛБӨР ТӨЛЖ СУУДАЛ БАТАЛГААЖУУЛАХ

Бүртгэл явагдаж байна.

Элсэлтийн бүртгэл явагдаж байна

Та цахимаар гэрээгээ байгуулж 5% хөнгөлөлт авах боломжтой.

Төлбөр төлөх боломжууд

Та төлбөрийн 30% хийснээр суудал баталгаажна.
Дансны нэр: НЕБ И ЭХЛЭЛ МӨНХИЙН АНАР СУРГУУЛЬ
Дансны дугаар: IBAN: MN53000500 5079172610
Гүйлгээний утга: Cурагчийн овог, нэр, утас, анги

Төлбөр төлөх боломжууд:

              А. Хувилбар Сургалтын төлбөрөө бүтэн төлөх- 100%

            Б. Хувилбар Сургалтын төлбөрөө 2 хуваан төлөх 50%+50%

            В. Хувилбар Суралтын төлбөрөө 3 хуваан төлөх 30%+35%+35%

гэж хуваан төлөх боломжтой ба төлбөр төлөх сүүлийн хугацаа тухайн оны 12 сарын 01 өдрөөр дуусгавар болно.

Бага анги

1, 2, 3, 4, 5-р ангиуд

8 500 000
/1 жил
Сургалтын хөтөлбөр
Дунд , ахлах анги

6,7,8,9,10,11,12-р ангиуд

8 800 000
/1 жил
Сургалтын хөтөлбөр
10-12 дугаар ангиудад Олон улсын шалгалтад бэлтгэн (IELTS, Duolingo, TOEFL HSK) оноотой төгсгөх,

Сурах аялалаа өнөөдөр эхлүүлж яг одоо бүртгүүлээрэй.

Боловсролын тэргүүлэх туршлагад тулгуурлан хүүхэд бүрийн хөгжлийг дэмжиж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ирээдүйн “ЗӨВ МОНГОЛ- МАНЛАЙЛАГЧ” иргэнийг төлөвшүүлье.

Бүтээгдэхүүн үйлчилгээ

Нийтлэг асуулт, хариулт

Монгол улсын Үндэсний цөм хөтөлбөрөө баяжуулан заах сургуулийн онцлогтой хөтөлбөр боловсруулан Сингапурын “I CAN READ” уншлага дэмжих хөтөлбөрөөр англи хэлний хичээлээ дэмжин, “DIGITAL WORK SKILLS мэдээллийн технологийн төсөлд суурилсан хөтөлбөр, Математикийн хичээлээ олон улсын олимпиад уралдаанд бэлтгэх хөтөлбөрөөр тус тус гүнзгийрүүлэн заах, анги хамт олон, эцэг эх, багш сургуулийн соёлыг бүрдүүлэх, ёс зүйн хэм хэмжээг тогтоох зорилгоор SEE LEARNING MONGOLIA байгууллагатай хамтран Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй СИЙ хөтөлбөр, ахлах ангийн сурагчдад олон улсын шалгалт IELTS, TOEFL, HSK, ТOPIC, DUOLINGO, SAT-ын бэлтгэл хөтөлбөр болон коллежийн зөвлөх хөтөлбөрүүдийг тус тус хэрэгжүүлдэг.

Номын сан

10000+ номын фондтой номын сан,

Уншлагын хоёр танхим, мини  кино театртай

ICT/ Мэдээлэл технологийн иж бүрэн таблет бүхий лаборатори

Урлаг заал

Бусад мэргэжлийн анги, танхимууд орчин үеийн хичээл явуулахаар тоноглогдсон

ICT/Мэдээлэл технологийн  иж бүрэн лаборатори

Байгалийн ухааны цахим лаборатори

Мэргэжлийн хичээл, үйл ажиллагаа явуулах анги, танхимууд

Нэг ээлжиндээ 160 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Эрүүл илчлэгтэй сардаа давтагдахгүй баялаг амин дэмтэй хүүхдийн хоолны цэстэй. Сурагчид өөрийн ID дугаар бүхий картаараа үйлчлүүлж, эцэг эх асран хамгаалагч хүүхдийнхээ өдөр бүрийн хоол, хүнсий сонголтыг харах болон долоо хоног сараар нь цэнэглэж өгдөг E-parent app үйлчилгээ нэвтэрүүлсэн.

Эцэг эх, сургчийн сонголтоор Улаанбаатар хотын 6 чиглэл болох Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах таны гэрийн гаднаас аюулгүй хүүхдийн автобусаар зорчих үйлчилгээ нэвтэрүүлсэн.

Хүүхэд хөгжлийн хөтөлбөрийн онцлог нь суралцагчдынхаа бие даан суралцах, хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн Спортын , Оюун ухааны, Энтертаймэнт, Eliteracy гэсэн үндсэн дөрвөн чиглэлд багцлан тогтсон хуваарийн дагуу тойрон, тулган, сонгон гэсэн өвөрмөц онцлогтой юм.

Тухайлбал:

Спортын хөтөлбөрт:  Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Ширээний теннис, Зумбо бүжиг,  Иог төрлүүд

Оюун ухааны хөтөлбөрт: Хөлөгт тоглоом /Шатар, Даам / Шинжлэх ухааны туршилт ,”Супер Математик” сонгон судлах хөтөлбөр, Оригами, Судоку гэсэн төрлүүд

Энтертаймэнт хөтөлбөрт:  Морин хуур, Найрал дуу, Үкүллэ, Бишгүүр, Хувцас дизайн, Гар урлал, Уран зураг, Бийрэн бичиг

Eliteracy хөтөлбөрт : Ном уншлага болон мэдээлэл технологийн бичиг үсгийн хөтөлбөр болох График дизайн, Робот, Программчлал, E-Sport

Номын сан 13000 гаруй сурах бичиг, уран зохиол, танин мэдэхүйн, цахим номын сантай.

Номын сангийн онцлог

4 танхимтай. Уншлагын 2 заал, үзюэр үйлчилгээ сургалтын мини театртай. Номын фондын заал.

Стандарт спорт заал, хувцас солих болон ариун цэврийн өрөөтэй

Ширээний теннисний өрөө

Бүжиг, Иогийн хичээлийн өрөө

ART урлангийн өрөө

Эцэг эх, багш, сурагчийн гуравласан холбоог сайржуулах эргэх холбооой, ил тод ажиллах зорилгоор /Сургуулийн дотоод систем / E-Parent, E- student, E- teacher /системийг нэвтрүүлэн эцэг эхчүүд өдөр бүр хүүхдийнхээ хичээл, сургалтын ирц, дүн, идэвх, гэрийн даалгавар, тарах болон дугуйлангийн цаг, мэдээ мэдээлэл авах багш нартай харилцаа холбоо үүсгэх цогц үйлчилгээтэй.

Санал хүсэлт: