Бидний тухай
Өөрийгөө нээ - Дэлхийтэй холбогд.

Өөрийгөө нээ - Дэлхийтэй холбогд.
Бидний тухай
2024.09.01-ний өдөр манай сургууль үүд хаалгаа нээж өнөөдрийн байдлаар мэргэжлийн ур чадварлаг монгол, гадаад 40 гаруй багш, 20-иод ажилтан албан хаагчидтай 400 гаруй суралцагчтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж анхны жилийнхээ түүхийг бүтээгээд байна.
Сурагчдынхаа математик, англи хэл, мэдээллийн технологийн суурь чадваруудыг хөгжүүлэн Улаанбаатар хотын зүүн дүүрэгт боловсролын тэгш хүртээмжийг бий болгон чанартай боловсролыг сурагчдад олгох зорилго тавин эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудад боловсролын ялгааг мэдрэхгүйгээр суралцах, эрүүл аюулгүй тав тухтай орчныг бүрдүүлэн ажилладаг.
Суралцагчдынхаа бие даан суралцах, хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн Спортын , Оюун ухааны, Энтертаймэнт, Eliteracy гэсэн үндсэн дөрвөн чиглэлд багцлан тогтсон хуваарийн дагуу хичээллэж хүүхэд бүрийн өв тэгш боловсролыг олгох зорилготой 14 төрлийн дугуйлан, секц, хүүхэд хөгжлийн хөтөлбөрүүд, сурагчдын өөрөө удирдах сайн дурын 10 гаруй клубууд үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Манай хамт олны хувьд хичээл, сургалтын хэрэгцээ шаардлага нь нэгэнт нийгэмд үүсээд буй хувь хүний чадвар, боловсролын өнөөгийн чиг хандлага, боловсролын үйлчилгээг хэрэглэгчдэд тэгш хүртээмжтэй хэрэгжүүлэх үндсэн зарчмуудад тулгуурлан боловсруулагдсан тул хүүхэд бүр авьяас чадвар, сонирхол хоббигоо олж, өөрийгөө хөгжүүлж чадвал ирээдүйд чухал үнэт зүйл нь болох тул бид сурагчдаа өөртөө итгэлтэй соёл, урлаг, спортын болон бусад чөлөөт арга хэмжээнд өөрийгөө илэрхийлэх, авьяасаа нээн хөгжүүлэх чадвартай, зөв хувь хүн, манлайлагч иргэн болгон төлөвшүүлэхийг зорьж сургалт хүмүүжлийн ажлуудаа мэргэжлийн өндөр ур чадвартай багш нараар удирдуулан аз жаргалтайгаар суралцуулах явдал байдаг.
2025-2026 оны шинэ хичээлийн жилдээ 1.6.9-р ангид хятад хэлний анги, 6-12-р ангидаа Солонгос, Хятад хэлийг сонгон суралцах анги, бүжиг, төгөлдөр хуурын дугуйлан зэргийн шинээр нээлээ. Та өөрийн хайртай хүү/ охиноо аз жаргалтайгаар суралцуулахыг хүсвэл бид таны зав, цаг хугацааг хэмнэх үүднээс дэлхийн аль ч өнцөг булан бүрээс ч, эх орныхоо хөдөө гадаа амарч аялаж явахдаа ч, гэрээсээ ч, ажлын өрөөнөөсөө ч үр хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулахаар шийдсэн бол онлайнаар гэрээ байгуулан бүртгэлээ баталгаажуулах боломжийг нээж өгсөнийг дуулгахад таатай байна.










Гадаад харилцаа
Бид гадаадад хуримтлагдсан хүний нөөцийн мэдээллийн сан, дэлхий даяарх хүний сүлжээг ашиглан өөрийн гэсэн системтэй тогтолцоог бий болгосон.
Сургалтын хөтөлбөрийн талаарх тоон мэдээлэл
1-12 дугаар ангиудад: Үндэсний цөм хөтөлбөрөө баяжуулан сургуулийн онцлогтой хөтөлбөр хэрэгжүүлдэг.