ЭРХЭМ ЗОРИЛГО

Орчин үеийн хандлага, эерэг соёл, оновчтой стратеги, тогтвортой эрхэм чанараар жигүүрлэн хүүхэд бүрийг дэлхийд өрсөлдөхүйц ирээдүйн “ЗӨВ МОНГОЛ – МАНЛАЙЛАГЧ” иргэн болгон төлөвшүүлнэ.

Эрхэм зорилгын тайлбар:

Хандлага

  1. Хандлага: Өөртөө итгэлтэй, хариуцлагатай суралцагч
  2. Дижитал эрин зууны боломжийг дэмждэг, уян хатан, урагш тэмүүлсэн сэтгэлгээ
  3. Бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдэх ур чадвар

Соёл

  1. Харилцан хүндлэл, соёлын ялгаа, суралцах хэв маягийг дэмжсэн орчин
  2. Сургуулийн орчинд эрүүл харилцаа, сэтгэл ханамж
  3. Хүүхэд төвтэй дотно, ээлтэй эерэг соёл, зөв дадал

Стратеги

  1. Дижитал сургалтыг дотоод, гадаад шилдэг туршлагуудтай уялдуулах
  2. Хүүхдийн хөгжлийг үнэлж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах
  3. Багш ,эцэг эх, сурагчийн хамтын харилцааны тогтолцоог төлөвлөх

Эрхэм чанар

  1. Шударга байдал
  2. Хүн төвтэй байдал
  3. Инновац, тасралтгүй хөгжил
  4. Багийн ажиллагаа, хамтын манлайлал

УРИА ҮГ

                    Өөрийгөө нээ- Дэлхийтэй холбогд.

НЭРИЙН УТГА

 E Start -Эрдмийн эхлэл.  (Хүүхэд бүрийн авьяас чадварыг нээж, амжилтын замыг тэгшлэх боловсролын аяллын эхлэл )

Сурах аяллаа өнөөдөр эхлүүлж яг одоо бүртгүүлээрэй.

Боловсролын тэргүүлэх туршлагад тулгуурлан хүүхэд бүрийн хөгжлийг дэмжиж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ирээдүйн “ЗӨВ МОНГОЛ- МАНЛАЙЛАГЧ” иргэнийг төлөвшүүлье.

Санал хүсэлт: