ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ
Хүүхэд хөгжлийн хөтөлбөрийн онцлог нь суралцагчдынхаа бие даан суралцах, хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн Спортын , Оюун ухааны, Энтертаймэнт, Eliteracy гэсэн үндсэн дөрвөн чиглэлд багцлан тогтсон хуваарийн дагуу тойрон, тулган, сонгон гэсэн өвөрмөц онцлогтой юм.
Тухайлбал:
Спортын хөтөлбөрт: Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Ширээний теннис, Зумбо бүжиг, Иог төрлүүд
Оюун ухааны хөтөлбөрт: Хөлөгт тоглоом /Шатар, Даам / Шинжлэх ухааны туршилт ,”Супер Математик” сонгон судлах хөтөлбөр, Оригами, Судоку гэсэн төрлүүд
Энтертаймэнт хөтөлбөрт: Морин хуур, Найрал дуу, Үкүллэ, Бишгүүр, Хувцас дизайн, Гар урлал, Уран зураг, Бийрэн бичиг
Eliteracy хөтөлбөрт : Ном уншлага болон мэдээлэл технологийн бичиг үсгийн хөтөлбөр болох График дизайн, Робот, Программчлал, E-Sport

Сурах аялалаа өнөөдөр эхлүүлж яг одоо бүртгүүлээрэй.
Боловсролын тэргүүлэх туршлагад тулгуурлан хүүхэд бүрийн хөгжлийг дэмжиж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ирээдүйн “ЗӨВ МОНГОЛ- МАНЛАЙЛАГЧ” иргэнийг төлөвшүүлье.