Хүүхэд хөгжлийн төв
Стандарт спорт заал, хувцас солих болон ариун цэврийн өрөөтэй
Ширээний теннисний өрөө
Бүжиг, Иогийн хичээлийн өрөө
ART урлангийн өрөө
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ: Нэг ээлжиндээ 160 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Эрүүл илчлэгтэй сардаа давтагдахгүй баялаг амин дэмтэй хүүхдийн хоолны цэстэй. Сурагчид өөрийн ID дугаар бүхий картаараа үйлчлүүлж, эцэг эх асран хамгаалагч хүүхдийнхээ өдөр бүрийн хоол, хүнсний сонголтыг харах болон долоо хоног сараар нь цэнэглэж өгдөг E-parent app үйлчилгээ нэвтрүүлсэн.
Автобус үйлчилгээ: Эцэг эх, сурагчийн сонголтоор Улаанбаатар хотын 6 чиглэл болох Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах таны гэрийн гаднаас аюулгүй хүүхдийн автобусаар зорчих үйлчилгээ нэвтрүүлсэн.
Сургуулийн дотоод систем: Эцэг эх, багш, сурагчийн гуравласан холбоог сайжруулах эргэх холбоотой, ил тод ажиллах зорилгоор /Сургуулийн дотоод систем / E-Parent, E- student, E- teacher /системийг нэвтрүүлэн эцэг эхчүүд өдөр бүр хүүхдийнхээ хичээл, сургалтын ирц, дүн, идэвх, гэрийн даалгавар, тарах болон дугуйлангийн цаг, мэдээ мэдээлэл авах багш нартай харилцаа холбоо үүсгэх цогц үйлчилгээтэй.

Сурах аялалаа өнөөдөр эхлүүлж яг одоо бүртгүүлээрэй.
Боловсролын тэргүүлэх туршлагад тулгуурлан хүүхэд бүрийн хөгжлийг дэмжиж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ирээдүйн “ЗӨВ МОНГОЛ- МАНЛАЙЛАГЧ” иргэнийг төлөвшүүлье.