Өөр сургуулиас шилжин ирсэн сурагчид хөтөлбөрийн зөрүүтэй байдлаасаа болон хичээлээ ойлгохгүй байх, бусдаас дутуу мэт мэдрэмж авах, нийтэч бус байх зэрэг асуудлууд үүсдэг. Тиймээс бид сурагчдын хөтөлбөрийн зөрүүг арилган бусад сурагчидтай ижил түвшинд сургахын тулд бид тэгшитгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Уг хөтөлбөр нь 09 сарын 02-ноос 09 сарын 10-ны дотор бүх сурагчдаасаа шалгалт авч түвшнийг нь тогтооно.
Түвшин тогтоосны дараагаар 10 сарын 18-ныг хүртэл тэгшитгэлийн хөтөлбөрөөр мэргэшсэн, туршлагатай багш нар хичээл зааж богино хугацаанд хүүхдийн хоцрогдлыг арилгадгаараа давуу талтай.
“ТӨЛБӨРӨӨ БҮРЭН ТӨЛСӨН СУРАГЧИД ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛОМЖТОЙ”
