СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ
Монгол улсын Үндэсний цөм хөтөлбөрөө баяжуулан заах сургуулийн онцлогтой хөтөлбөр боловсруулан Сингапурын “I CAN READ” уншлага дэмжих хөтөлбөрөөр англи хэлний хичээлээ дэмжин, “DIGITAL WORK SKILLS мэдээллийн технологийн төсөлд суурилсан хөтөлбөр, Математикийн хичээлээ олон улсын олимпиад уралдаанд бэлтгэх хөтөлбөрөөр тус тус гүнзгийрүүлэн заах, анги хамт олон, эцэг эх, багш сургуулийн соёлыг бүрдүүлэх, ёс зүйн хэм хэмжээг тогтоох зорилгоор SEE LEARNING MONGOLIA байгууллагатай хамтран Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй СИЙ хөтөлбөр, ахлах ангийн сурагчдад олон улсын шалгалт IELTS, TOEFL, HSK, ТOPIC, DUOLINGO, SAT-ын бэлтгэл хөтөлбөр болон коллежийн зөвлөх хөтөлбөрүүдийг тус тус хэрэгжүүлдэг.
Сурах аяллаа өнөөдөр эхлүүлж яг одоо бүртгүүлээрэй.
Боловсролын тэргүүлэх туршлагад тулгуурлан хүүхэд бүрийн хөгжлийг дэмжиж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ирээдүйн “ЗӨВ МОНГОЛ- МАНЛАЙЛАГЧ” иргэнийг төлөвшүүлье.