ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүүхэд багачууд, эцэг эхчүүд, хамтрагч  байгууллагууддаа
Манай сургуульд тавтай морилно уу!
E Start School of Mongolia сургуулийн хамт олны өмнөөс та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.
Хүүхэд бүрийн дотоод нөөц, онцлогийг хүндэтгэж, тэдний хөгжлийн олон талт хэрэгцээнд нийцсэн боловсролыг хүргэх зорилготой бид 2024 онд үүсгэн байгуулагдсан билээ.

Манай сургууль математик, мэдээллийн технологи, хэл, шинжлэх ухаан, урлаг, спорт зэрэг салбарыг тэнцвэртэй хөгжүүлэх, түүнд хувь нэмрээ оруулахад  хөтөлбөрөө чиглүүлэн ажилладаг.

“E Start” хэмээх нэр нь Эрдмийн эхлэл буюу боловсролын аяллыг эхлүүлэх юм.

 Бид Шударга ёс, Хүндлэл, Хариуцлага, Идэвхтэй суралцахуй , Бүтээлч байдал, Хамтын ажиллагаа, Инновац, Сэтгэлтэй оршихуй, Дэлхийд нээлттэй байдал гэсэн суурь үнэт зүйлийг эрхэмлэдэг.

Манай хамт олон хүүхэд бүрийг онцлог, сонирхолд нийцсэн хөгжлийн боломжийг бүрдүүлэх, тэднийг мэдлэгт төдийгүй хүнлэг чанарт суралцуулан өөрийнхөөрөө сэтгэж, бүтээж, хөгжих боломжтой эрүүл, аюулгүй орчинд сургахын төлөө бид хичээн зүтгэх болно.

Та бүхний гэрэлт ирээдүйд гэгээн бүхнийг хүсье.

Хүндэтгэсэн,
Захирал: БТА, Монгол улсын тэргүүлэх багш, Хэл бичгийн ухааны магистр С.Чулуунцэцэг
E Start School of Mongolia

Сурах аяллаа өнөөдөр эхлүүлж яг одоо бүртгүүлээрэй.

Боловсролын тэргүүлэх туршлагад тулгуурлан хүүхэд бүрийн хөгжлийг дэмжиж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ирээдүйн “ЗӨВ МОНГОЛ- МАНЛАЙЛАГЧ” иргэнийг төлөвшүүлье.

Санал хүсэлт: